Thursday, September 24, 2009

Маркетингийн хөдлөшгүй 22 хууль

3. Ухамсарын хууль

Зах зээл дээр анхдагч болсоноос ухамсарт

анхдагч болсон нь дээр


Хамгийн анх манай гариг дээр бүтээгдсэн персональ компьютер бол MITS Altair 8800 юм. Манлайллын хуулиар бол MITS Altair 8800 (нэрийн маш сонголт) персональ компьютерийн №1 брэнд болсон байх ёстой биш үү. Харамалтай нь энэ компьютер удаан наслаагүй юм.

Дю Монт анхны телевизорыг (нийтийн хэрэгцээнд зориулсан) зохион бүтээсэн. Дюреа анхны машиныг зохион бүтээсэн. Харли анхны угаалгын машиныг зохион бүтээсэн. Бүгд бүтэлгүйтсэн.

1-р бүлэгт үзсэн манлайллын хууль зарим талаараа өрөөсгөл болж байна уу? Үгүй, ухамсарын хууль үүнийг өөрчилдөг юм. Зах зээл дээр анхдагч болсоноос ухамсарт анхдагч болсон нь дээр. Ухамсарт анхдагч байна гэдэг бол маркетинг дахь бүх зүйлийг гартаа авлаа гэсэн үг. Харин зах зээл дээр анхдагч байна гэдэг нь ухамсарт түрүүлж анхадгч болоход л хэрэгтэй байдаг.

Жишээлбэл, IBM том оврын компьютерийг хамгийн анх зах зээл дээр гаргаагүй. Remington Rand компани UNIVAC нэртэй компьютерээ энх нэвтрүүлсэн юм. Гэвч маркетингийн асар их хүч чармайлтын үр дүнд IBM хүмүүсийн ухамсарт анхдагч болж, компьютерийн талбарт ялалт байгуулж чадсан.

Сэтгэгдлийн хуулиас ухамсарын хууль урган гардаг. Маркетинг бол бүтээгдэхүүний биш, сэтгэгдлийн тулааны талбар. Иймэс зах зээлийг эзлэх гэж оролдохоосоо өмнө хүмүүсийн ухамсарыг эзлэн авах хэрэгтэй.

Жил бүр шинээр компани байгуулж байгаа мянга мянган ажил хэрэгч хүн энэ хуулийг зөрчсөнөөсөө болж дампуурдаг. Хэн нэгэнд бизнест амжилт олохоор гайхамшигтай санаа байж л байдаг. Асуудлын гол нь энэ санаагаа хүмүсийн ухамсарт түрүүлж хүргэхэд байгаа юм.

Үүнийг шийддэг гол зүйл бол мөнгө. Энэ нь бүтээглэхүүн үйлчилгээг үйлдвэрлэх, хүргэх, барилга байшин, тоног төхөөрөмж худалдаж авах, байрлуулах, дээрээс нь хэвлэлийн бага хурал хийлгэх, үзэсгэлэнд оролцох, сурталчилгаа явуулахад шаардагдах нөөц юм.

Харамсалтай нь, энэ нь маркетингийн бүхий л асуудлыг дан ганц мөнгөөр шийддэг гэсэн ойлголтыг төрүүлдэг. Энэ худлаа. Өнөдөр хүний үйл ажиллагааны дотроос (мэдээж хэрэг, засгийн газрын үйл ажиллагааны гаднах) маркетингэд мөнгийг хамгийн ихээр үр дүнгүй гарздаж байна.

Ухамсар юмыг нэг л хүлээгээд авчихсан бол та ухамсарыг өрчилж чадахгүй. Энэ нь Гитсбургд Пикетийг ялагдалд хүргэхэд маү их нөлөөлсөн түүхийн хамгийн алдартай жишээ болох Балаклава дахь нуувчинд орсон дайсны өөдөөс эгнээ эгнээгээрээ давшиж байгаа галын бригадын давшилттай ижил зүйл юм.

Wang бол электрон бичгийн машинд анхдагч. Гэвч энэ төрлийн машины үе өнгөрч, компьютерийн эрин ирж байлаа. Wang ч мөн шинэ эринтэй хөл нийлүүлэн алхахаар шийджээ. Гэвч тэд амжилт олоогүй юм. Өөрсдийн хийсэн персональ компьютер, миникомпьютерүүдээ сурталчилахад олон сая долларыг зарцуулсан хэдий ч хүмүүсийн ухамсар дахь “Wang бол электрон бичгийн машины компани” гэсэн ойлголтыг эвдэж чадаагүй юм.

Ксерокс компани хувилагч машины зах зээлд анхдагч байсан бөгөөд улмаар тэд компьютерийн бизнест хөл тавьжээ. Ксерокс компьютерийн бизнест хорин таван жилийн хүчин чармайлт тавьж, 2 тэрбум доллар зарцуулсан боловч бүх зүйл талаар болсон юм.

Та компьютзр доторхи ямар нэгэн зүйлийг өөрчлөх гэж байна уу? Хэдэн товч дараад л гүйцээ. Та хүмүүсийн ухамсарт байгаа ямар нэг зүйлийг өөрчлөх гэж байна уу? Үүнийгээ март. Юмыг нэгэнт хүлээгээд авчихсан ухамсар өөрчлөгдөх нь ховор. Таны маркетингэд хийж болох зүйлүүдээс хамгийн үр дүнгүй цорын ганц зүйл бол ухамсарыг өөрчлөх гэж оролдох явдал юм.

Хүний тархинд үүрд хоногшин үлдэхийн нууц нь агшин зуурт хүчтэй сэтгэгдэл үлдээж чадсанд байдаг.

Таны урьд нь хэзээ ч сонсож байгаагүй хүн маргааш өдөр алдартай болсон байх жишээтэй. “Гэнэт бий болох сенсааци” нь тийм ч гоц гойд үзэгдэл биш.

Хэрвээ та хэн нэгэнд онцгой сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж, нааштай сэтгэгдлийг аажим аажмаар төрүүлэх замаар зорилгодоо хүрэх тактик сонгож байгаа бол энэ чинь үр дүнгээ өгөхгүй. Үүний оронд цаад хүнийхээ ухамсарт анхнаасаа л тэсрэлт хийх хэрэгтэй.

Мөлхөхийн оронд тэсрэх шалтгаан нь хүмүүс бодлоо өөрчлөх дургүй байдагт байгаа юм. Хүмүс тантай анх уулзаад л танд ямар нэг төрлийн шошго зүүгээд тархиндаа хадгалчихна. Та тэдний тархинд дахиад өөр хүн болж чадахгүй.

Маркетингийн нууцлаг зүйлүүдийн нэг нь мөнгөний үүрэг роль юм. Зарим үед цөөн хэдэн доллараар гайхамшигтай амжилтанд хүрч болно. Зарим үед олон сая доллар ч компанийг уналтаас аврахад нэмэр болдоггүй. Ухамсар нээлттнй байгаа үед та бага мөнгөөр ихээхэн үр дүнд хүрч болно. Майк Маркулагийн хандивласан 91000 долларын тусламжтайгаар Apple компьютерийн зах зээлд хөл дээрээ боссон.

Apple-ийн энгийн бөгөөд хялбар тогтоогдох нэр нь түүнийг хүмүүсийн ухамсарт анхдагч болоход тусалсан. Нөгөө талаар Apple-ийн бусад өрсөлдөгчдийн нэрнүүд тогтоогдоход маш хэцүү нэрнүүд байлаа. Эхэндээ, компьютерийн зах зээл дээр таван өөр компанийн таван өөр персональ компьютер байлаа. Apple II, Commodore Pet, IMSAI 8080, MITS Altair 8800, Radio Shack TRS-80. Эдгээр нэрнүүдээс аль тогтооход хялбар, энгийн байна вэ? Гэдгийн өөрөөсөө асуу.


No comments: