Showing posts with label Сургамжит өгүүллэг. Show all posts
Showing posts with label Сургамжит өгүүллэг. Show all posts

Friday, December 18, 2009

Ойлгож чадах

"Нохойн гөлөг зарж байна" гэсэн зарлалыг харсан жаал хүү дэлгүүрийн эзнээс асуулаа:
"Энэ гөлөгнүүдийг хэдээр зарж байгаа юм бэ? гэтэл дэлгүүрийн эзэн"
"30-50 долларын үнэтэй зарж байна" гэхэд хүү:
"Би гөлөгнүүдийг харж болох уу?" хэмээн асуулаа. Дэлгүүрийн эзэн инээмсэглэн шүгэлдтэл үүрнээс дөрөв таван гөлөг гарч ирлээ. Нэг гөлөг бусдаасаа хоцрон араас нь гарч ирэв. Жаалхүү сүүлдэж гарч ирсэн гөлөгийг заан худалдагчаас асуулаа:
"Энэ яасан юм бэ?" гэтэл дэлгүүрийн эзэн түүнийг түнхний мултралтай учраас ийм дорой байгаа юм гэж хэлжээ. Жаал хүү сандран:
"Би энэ гөлгийг авмаар байна" гэтэл дэлгүүрийн эзэн түүнд: "Үгүй дээ хүү минь, энэ гөлгийг авсаны хэрэггүй. Хэрэв чи үнэхээр авахыг хүсч байгаа бол би чамд үнэгүй өгье" гэтэл жаалхүү дургүйцсэн байдалтай түүнрүү харан:
"Би таниас энэ гөлгийг үнээр нь авья. Энэ ч бас бусад гөлөгнүүдийнхээ адил эрхэм шүү дээ. Би мөнгийг нь бүрэн төлнө өө. Гэхдээ би танд одоохондоо 2 доллар 30 цент өгье. Үлдсэнийг нь би танд сар бүр 30 цент өгч барагдуулна." гэжээ. Дэлгүүрийн эзэн жаалхүүд:
"Чи энэ гөлөгийг үнэхээр худалдан авахыг хүссэн гэж би бодохгүй байна. Энэ гөлөг бусдынхаа адил хэзээ ч гүйж харайж чамтай тоглож чадахгүй" гэхэд хүү хүрэмнийхээ хормойг дээш сөхөж хиймэл төмрөөр орлуулсан хөлөө үзүүлэн эелдэг хоолойгоор:
"Би ч гэсэн сайн гүйж харайж чаддаггүй юмаа. Тиймээс энэ гөлгөнд өөрийг нь сайн ойлгодог эзэн хэрэгтэй" гэлээ.

Thursday, December 17, 2009

Санаж яв

Хананд өлгөсөн дипломуудын аль нь ч хүнийг жинхэнэ хүн болгох зүйлс биш гэдгийг санаж яв.

Ярьж буй хүнээ эвгүй байдалд оруулахгүй байх болон өөрийн үзлээ хамгаалах хоёрын хоорондох торгон зурвасыг олох маш хэцүү гэдгийг санаж яв.

Туршлага нь хэдэн оймс элээсэнтэй чинь биш, амьдралдаа юу амссантай чинь холбоотой болохыг санаж яв.

Хоёр хүний маргалдах нь тэдний бие биендээ дургүй болохыг батлахгүй. Маргалдахгүй байх нь ч дуртай гэдгийг баталж чадахгүй болохыг санаж яв.

Бүхий л бэрхшээлүүд боломж агуулж байдаг бөгөөд уг бэрхшээл нь боломжийнхоо хажууд өчүүхэн зүйл болохыг санаж яв.

Хайр гэдэг үг хэр их хэрэглэгдэнэ утга агуулга нь төдий чинээ суларна гэдгийг санаж яв. Үйл хөдлөлөөрөө илэрхийл.

Wednesday, November 11, 2009

Амьдралын бөмбөлөгнүүд

Амьдралыг жонглёр мэт төсөөл. Яагаав алиалагчдын 5, 6 бөмбөгийг өөдөө шидэн жонглёрддог шиг л.
Эдгээр бөмбөгүүдийг тус бүр таны ажил, гэр бүл, эрүүл мэнд, анд нөхөр, хайр гэе. Энэ бүгдийг унагалгүйгээр агаар луу шидэн барьж авах нь маш чухал.
Харин та жонглёрдох явцдаа ажил бол резинэн бөмбөг болохыг төвөггүй ойлгож чадна. Газар унасан ч буцаад л ойно.
Харин үлдсэн 4 ньтийм биш. Тэдгээр нь шилэн талстаас бүтсэн эмзэг эдүүд юм. Унагах л юм бол зурагдаж, элэгдэж, эмтэрч, заримдаа бүр хагаран юу ч үгүй үйрмэг болох ч магадлалтай.
Унасан бөмбөг хэзээ ч хуучин хэвэндээ буцаж орж чадахгүй. Үүнийг бид жонглёрдох явцдаа байнга санах хэрэгтэй бөгөөд амьдралд юунд илүү анхаарал халамж тавьж, юуг бусдаас илүү эрхэмлэх ёстойгоо умартахгүй байх нь чухал.

Saturday, November 7, 2009

Хурдан хурдан, өчигдөрөөс хурдан


Өглөө бүр африкт нэгэн зээр сэрнэ. Толгойд нь ганц л бодол эргэлдэнэ. Хамгийн хурдан давхидаг арслангаас хурдан давхих. Эс бөгөөс арслангийн хоол болно.

Өглөө бүр африкт нэгэн арслан сэрнэ. Толгойд нь ганц л бодол эргэлдэнэ. Хамгийн хурдан давхидаг зээрнээс илүү хурдан давхих. Эс бөгөөс өлбөрч үхнэ.

Та арслан ч байсан зээр ч байсан хамаагүй өглөө болоход л давхих хэрэгтэй. Харин давхихдаа өмнөх өдрөөсөө хурдан давхих хэрэгтэй гэдгээ бүү март.

Амьдралын төлөөх чармайлтыг энэ Африк зүйр цэцэн үг хичнээн сайхан илэрхийлээ вэ.

Хэрэв та арслан байгаад, өмнөх өдөр хамгийн удаан давхисан зээрийг барьж чадаагүй бол, мөн өнөөдөр зээр барихыг хүсч байвал нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хамгийн удаан зээр ч таниас хурдан болохыг. Тэгвэл та өнөөдөр өчигдөрөөсөө илүү хурдан давхиж байж энэ уралдаанд ялагч болох болно.

Хэрэв та зээр байгаад өчигдөр арслангийн идэш болохоос зайлсхийж чадсан бол мөн өнөөдөр ч идэш болохыг хүсэхгүй байгаа бол хурдаа өчигдөрийнхөөсөө ихэсгэх хэрэгтэй. Учир нь таны ээлж ч байж болох юм.

Өөрөөр хэлбэл амьдралын уралдаанд хоцролгүй үлдэх ганц л зам бий.

Өчигдөрөөс хурдан давхих...........

Үүнээс түүнээс, энэнээс тэрнээс биш. Өчигдөрөөсөө хурдан давхих. Та тийм байж чадах уу?

Tuesday, October 6, 2009

Рекламны хүч

Хаврын нэгэг сайхан өдөр Бруклины гүүрэн дээр хараагүй гуйлгачин гуйлга гуйгаад сууж байна. Тэрээр энгэртээ "ТӨРӨЛХИЙН СОХОР" гэсэн пайз зүүжээ. Хүмүүс хараагүй гуйлгачны дэргэдүүр өнгөрсөөр байлаа. Үүнийг харсан реклам сурталчилгааны ажилтан пайзны ар талд нь нэг юм бичээд тэр талаар нь хүмүүст харуулж тавиад явжээ. Энэ л бүх юмны эхлэл болов.
Хараагүй гуйлгачны өмнүүр өнгөрсөн хүн бүр мөнгө тавьж байлаа. Учир нь зар сурталчилгааны ажилтны бичсэн ганц өгүүлбэрт утга учир нь байлаа. Юу гэж бичсэн бэ? гэвэл "НАВЧ ЦЭЦЭГ НАХИАЛСАН ХАВРЫН САЙХАН ӨДӨР.......ГЭТЭЛ БИ ХАВРЫГ ХАРЖ ЧАДАХГҮЙ БАЙНА" гэсэн байв.

Monday, October 5, 2009

Хожимдсон харамсал




Дээр үед нэг эмэгтэйг жирэмсэн байхад нь нөхөр нь өөд болжээ. Эмэгтэй нэг өдөр ууланд явж байгаад шархатсан суусар олжээ. Ганцаардаж зовсон эмэгтэй суусрыг арчилж тойлон эдгээгээд өөртөө хань болгохоор гэртээ тэжээжээ.
Суусар ч эмэгтэйд дасч үргэлж хажууд нь явдаг болов. Хэдийгээр гэрийн тэжээмэл амьтан биш ч гэсэн бүсгүйн амьдардаг орчинд нилээд дасчээ.
Хэдэн сарын дараа эмэгтэй амаржив. Ганцаараа нялх үрээ асарч, гэр орныхоо ажлыг хийх гэж нилээд зүдэрч байлаа. Нэг өдөр эмэгтэйд ажил гараад хүүхдээ хэдэн хором орхиод гарах хэрэгтэй болов.
Суусар ч гэртээ үлдэж гэнэ. Хэдэн хормын дараа эмэгтэй гэрийнхээ хаалган дээр иртэл суусарын ам нь нил цус болсон харагдав. Эмэгтэй галзуурсан мэт уурлан гасалж тэр дор нь суусрыг цохиж алж орхилоо. Гэтэл яг тэр үед гэрээс хүүхдийн уйлах дуу гарах нь тэр. Эх хүүхдийнхээ байгаа өрөөрүү ухасхийв.
Өрөөнд орород хүүхэд орон дээрээ хэвтэж бйасан бөгөөд харин орны хажууд хэдэн хэсэг тасарч үхсэн могой байжээ.

Friday, September 25, 2009

...........могойн эрээн гаднаа

Нэгэн залуу бямба гаригийн үдэш үдэшлэгт явжээ. Тэнд очоод идэж ууж наргиж цэнгэж бүжиглэж байлаа. Мөн нилээд уусан учир бага зэрэг согтсон ч байлаа. Тэнд нэг аятайхан охинтой танилцав. Бүсгүйд залуу нилээд таалагдсан бололтой дараагийн өөр нэг үдэшлэгт урьжээ.

Залуу ч уухайн тас зөвшөөрч дагаад явлаа. Очсон газар нь нилээд олон хүн цугларан мөн л сайхан цэнгэж байлаа. Гэтэл залуугийн бие нь нозоороод нэг л биш байлаа. Залуу арай хийж биеэ дааж байлаа. Залуугийн уух юманд унтуулдаг эм хийсэн бөгөөд мөн давхар мансууруулах бодис ч уулгасан байв.

Хэр хугацаа өнгөрсөн юм бүү мэд, нэг ухаан ортол мөсөөр дүүргэсэн ваннанд хэвтэж байлаа. Толгой нь мансуурч архи, эм, мансууруулагчийн нөлөө гараагүй байв. Мөн ганцаараа байгаагаа ч мэдэв. Бас цээжин дээр нь уруулын будгаар “911 яаралтай тусламжруу залга. Тэгэхгүй бол үхнэ.” Гэж бичсэн нэг цаас байлаа.

Хэвтэж байсан ванны хажууд нэг утас байхыг хараад авч 999 рүү залган хаана байгаагаа, юу идэж ууснаа ч сайн мэдэхгүй байгаагаа хэлэхэд утасны цаадах хүн түүнийг ваннаасаа гараад толинд харахыг зөвлөв. Залуу ваннаас гарч толинд өөрийгөө харахад эхэндээ биед нь ямар нэгэн юм ажиглагдсангүй. Утасны цаадах хүн нуруугаа толинд харахыг зөвлөхөд эргэж хартал нурууны доод хэсэгт нь 2 урт шарх харагдаж байлаа. Гайхан байдлыг хэлэхэд 911-ийн оператор түүнийг хурдан мөстэй ваннандаа эргэж орж хэвтэхийг мөн утасны шугамаар дамжуулан хаягийг нь тодорхойлоод түргэн тусламж явуулахаа хэлэв. Залуу юу ч ойлгосонгүй учрыг нь асуухад оператор “Залуу таны бөөрийг эрхтэний наймаачид авсан байна. Мөснөөсөө гарч болохгүй гэв.” Эмнэлэгт ирээд үзэхэд залуугийн 2 бөөрийг хагалгаа хийн авсан нь тодорхой болсон бөгөөд одоо залуу аппаратанд залгаатай амьдарч байна. Түүний очсон сүүлийн үдэшлэг зохиомол байсан бөгөөд эрхтэний наймаачдын занга байжээ.

Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэдэг. Архи дарс, зугаа цэнгэл, завхарлыг заавал муу зүйл дагалддагийн нэг жишээ энэ буюу.