Tuesday, December 29, 2009

Бусдын бодлыг асуу

Лидер хүн хэзээд доод тушаалтнуудаасаа, нэг зиндааныхнаасаа, дээд тушаалтнуудаасаа бодол санааг нь асуухаа мартдаггүй. Жинхэнэ лидер хүний үзэл бодол нь хөнгөн хийсвэр биш боловч ганц хүн бүхнийг мэдэж бүхнийг зөвөөр бодож, төсөөлөх боломжгүйг ухаардаг. Тиймээс ч бусдын тус дэмийг хүртдэг юм.

Бүгдээрээ хэлэлцсэн хэрэг буруудана гэж үгүй. Ганцаараа бол зөвөөр хийж чадах хэдхэн зүйл бий.
Линдон Бэйнэс Жонсон

Monday, December 28, 2009

Сэтгэлийн хямралыг дийл

Ойр орчимд халуун болох тусам гарагмгай лидер улам жавхаалаг болдог. Сэтгэл санааны тогтворгүй байдал нь лидер хүний хянамгай няхуур чанарыг улам тодруулж, асуудлыг оновчтой шийдвэрлэх чадварыг нь нэмэгдүүлдэг. Чухамдаа хямралт байдал нь лидер хүний чадварыг шалгах жинхэнэ шалгуур байдаг юм.

Хүний жинхэнэ чанар нь тааламжтай, сайхан нөхцөл байдалд бус харин чадал сорьсон хүнд асуудалтай тулгарсан үед тодрон гардаг.

Мартин Лютер Кинг

Чизхолмын гуравдугаар хууль





Хэн нэгний оруулж ирсэн саналыг бусад нь буруугаар ойлгодог.

Friday, December 18, 2009

Ойлгож чадах

"Нохойн гөлөг зарж байна" гэсэн зарлалыг харсан жаал хүү дэлгүүрийн эзнээс асуулаа:
"Энэ гөлөгнүүдийг хэдээр зарж байгаа юм бэ? гэтэл дэлгүүрийн эзэн"
"30-50 долларын үнэтэй зарж байна" гэхэд хүү:
"Би гөлөгнүүдийг харж болох уу?" хэмээн асуулаа. Дэлгүүрийн эзэн инээмсэглэн шүгэлдтэл үүрнээс дөрөв таван гөлөг гарч ирлээ. Нэг гөлөг бусдаасаа хоцрон араас нь гарч ирэв. Жаалхүү сүүлдэж гарч ирсэн гөлөгийг заан худалдагчаас асуулаа:
"Энэ яасан юм бэ?" гэтэл дэлгүүрийн эзэн түүнийг түнхний мултралтай учраас ийм дорой байгаа юм гэж хэлжээ. Жаал хүү сандран:
"Би энэ гөлгийг авмаар байна" гэтэл дэлгүүрийн эзэн түүнд: "Үгүй дээ хүү минь, энэ гөлгийг авсаны хэрэггүй. Хэрэв чи үнэхээр авахыг хүсч байгаа бол би чамд үнэгүй өгье" гэтэл жаалхүү дургүйцсэн байдалтай түүнрүү харан:
"Би таниас энэ гөлгийг үнээр нь авья. Энэ ч бас бусад гөлөгнүүдийнхээ адил эрхэм шүү дээ. Би мөнгийг нь бүрэн төлнө өө. Гэхдээ би танд одоохондоо 2 доллар 30 цент өгье. Үлдсэнийг нь би танд сар бүр 30 цент өгч барагдуулна." гэжээ. Дэлгүүрийн эзэн жаалхүүд:
"Чи энэ гөлөгийг үнэхээр худалдан авахыг хүссэн гэж би бодохгүй байна. Энэ гөлөг бусдынхаа адил хэзээ ч гүйж харайж чамтай тоглож чадахгүй" гэхэд хүү хүрэмнийхээ хормойг дээш сөхөж хиймэл төмрөөр орлуулсан хөлөө үзүүлэн эелдэг хоолойгоор:
"Би ч гэсэн сайн гүйж харайж чаддаггүй юмаа. Тиймээс энэ гөлгөнд өөрийг нь сайн ойлгодог эзэн хэрэгтэй" гэлээ.

Thursday, December 17, 2009

Санаж яв

Хананд өлгөсөн дипломуудын аль нь ч хүнийг жинхэнэ хүн болгох зүйлс биш гэдгийг санаж яв.

Ярьж буй хүнээ эвгүй байдалд оруулахгүй байх болон өөрийн үзлээ хамгаалах хоёрын хоорондох торгон зурвасыг олох маш хэцүү гэдгийг санаж яв.

Туршлага нь хэдэн оймс элээсэнтэй чинь биш, амьдралдаа юу амссантай чинь холбоотой болохыг санаж яв.

Хоёр хүний маргалдах нь тэдний бие биендээ дургүй болохыг батлахгүй. Маргалдахгүй байх нь ч дуртай гэдгийг баталж чадахгүй болохыг санаж яв.

Бүхий л бэрхшээлүүд боломж агуулж байдаг бөгөөд уг бэрхшээл нь боломжийнхоо хажууд өчүүхэн зүйл болохыг санаж яв.

Хайр гэдэг үг хэр их хэрэглэгдэнэ утга агуулга нь төдий чинээ суларна гэдгийг санаж яв. Үйл хөдлөлөөрөө илэрхийл.

Уур ба шуналын гэм

Уур хилэнгийн шаналал нь зүрхэн дотор улалзах
галт нүүрс лугаа адил юм.


Шуналаа дагаваас хэзээ ч сэтгэл ханахгүй.
Шамдаж дахинтаа шуналаа дагаваас дахиад л ханахгүй.
Бас дахинтаа нэг дагаад ч ханахгүй.

Tuesday, December 15, 2009

Чизхолмын хоёрдугаар хууль




Хэрэв ажил үйлс амжилттай явж байвал /мэдрэгдвэл/ ойрын хугацаанд ямар нэгэн зүйл тохиолдоно.

Бүтээлч чанар

Лидерүүд аливаа асуудлыг бүтээлчээр, шинэлэг маягаар шийддэг.
Ямар ч бэрхшээл байсан түүний хувьд дааж давшгүй хэцүү бэрх зүйл байдаггүй.
Ямар ч шийдвэр түүний хувьд олдошгүй хэцүү зүйл байдаггүй.
Бүтээлч сэтгэлгээ гэдэг чухамдаа лидер хүний жинхэнэ хөрөнгө юм.
Бүтээлч сэтгэлгээний ертөнцөд жинхэнэ лидер хүн баатар мэт байхыг эрмэлздэг.



Хорвоо дэлхийн хамаг цэрэг армийг нийлүүлсэнээс ч хүчтэй нэгэн зүйл бий. Тэр ирэх цаг нь нэгэнт болсон шинэ санаа юм.

Виктор Хюго

Monday, December 14, 2009

Өөдрөг үзэл

Лидер хүний хувьд өдөр бүхэн хүч сорьсон учралаар дүүрэн байх агаад тэр бүхэн нь түүнд ялалтын сайхныг мэдрүүлж байдаг.

Тэрээр аливаа бүхнийг сөрөг талаас нь бус эерэг талаас нь харахыг хичээнэ.

Сайн ажилтануудтай, жинхэнэ лидертэй байгууллага амжилтын буухиаг хэзээд таслалгүй дэвжин дээшилдэг болохыг тэд мэддэг.

Лидерүүдийн хийж, хэлсэн бүхэн нь үнэн зөв байх тул өөдрөг үзэл аяндаа төрөн гардаг.


Лидер хүн гэдэг итгэл найдлагыг түгээгч юм.

Наполеон

Даруу чанар

Лидерүүд амжилтанд хүрэхийн төлөө байдаг ч, магтаал сайшаал шил шилээ даран урсан ирэхийн цагт даруу чанараа гаргавал зохино. Магтаал сайшаад сонсоод жинхэнэ лидер хүн, “Баярлалаа. Үнэндээ энэ бол тэдний хийсэн ажил” гэж ажилчид руугаа заадаг. Лидер хүнд ч бас аминч үзэл байх хэдий ч тэд түүнийг хатуу хяналтандаа байлгадаг.


Амьдралд минь энэ хорвоогийн элээж өнгөрөөсөн хийгээд энэ хорвоог элээж буй олон түмний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн хүчинд л урагшилж байдаг болохыг би өөртөө өдөр бүр зуунтаа сануулдаг. Тиймээс ч олон түмнээс урьд өмнө хүртсэн хийгээд эдүүгээ хүртэж байгаагийнхаа хирээр хамаг хүчээ дайчлан ажиллах ёстойгоо ухаардаг.

Альберт Эйнштейн