Friday, May 28, 2010

Англи хэлний өргөн хэрэглэгддэг 200 үг

1. Achive /эчиив/- хvрэх, гvйцээх, биелvvлэх
2. Agree /эгрии/- зөвшөөрөх, санал нэгдэх, дэмжих
3. Appreciate /эпришэйт/- таалагдах, илvv таалах, өндрөөр vнэлэх
4. Believe /билиив/- найдах, итгэх,vнэмших
5. cheap /чийп/- хямд, сул дорой, харамч
6. dream /дрийм/-зvvд, мөрөөдөх,сайхан зvйл
7. eager /ийжэ/- хорхойсох, эрч хvчтэй
8. extremely /экстримли/- vнэхээр, яг, туйлын
9. feel /фийл/- ухаж ойлгох, мэдрэх
10. free /фрий/- чөлөөтэй, завтай vнэгvй

11. lead /лийд/- удирдах, манлайлах, жолоодох
12. meet /мийт/- учрах, уулзах, танилцах
13. need /нйид/ - хэрэгтэй байх, шаардагдах
14. secret /сикрит/- нууц, нуугдмал
15. succeed /саксийд/- амжилт олох, амжилтад хvрэх
16. sweet /свийт/- анхилуун амттай, хөөрхөн
17. ability /абилити/- мэдлэг,чадвар, авъяас
18. business /бийзнис/- ажил, арилжаа vйл ажиллагаа
19. busy /бийзи/ - завгvй, чөлөөгvй
20. consider /консийдэр/- бодох, vзэх,….дагуу хэлэлцэх
21. delicious /дэлийшсэс/- амттай, таатай мэдрэмж
22. different /дийпфринт/- өөр, ялгаатай
23. difficult /дийфикvлд/- хvнд хэцvv, бэрх ярвигтай
24. diligent /дилийжэнт/- оролдлоготой, хичээнгvй
25. efficient /эфийшнт/- vр дvнтэй, чадварлаг
26. interesting /интэрэстин/- сонирхолтой, сонин
27. live /лийв/- амьдрах, орших
28. million /милион/- сая
29. rich /рийч/- элбэг, баян тансаг
30. sick /сийк/- өвчтэй, залхсан, гомдсон
31. silly/силлий/- инээдтэй, тэнэг, ухаан муутай
32. think /тийнк/- бодох, vнэмших, санах, таамаглах
33. visit /визит/- зочлох, очих, айлчлах
34. wish /вийш/- хvсэх, тэмvvлэх, хvсэл, дурлал
35. anybody /энибоди/ - хэн нэгэн, хэн ч
36. anything /энитийнг/- ямар нэгэн
37. benefit /бэнифийт/- ашиг тус, ашиг, тус хvртэх
38. depend /дэпээнд/- хамаарах, шалтгаалах
39. develop /дэвээлevп/- хөгжих, хөгжvvлэх, дэвших
40. energy /ээниржи/- энерги, чадавхи, эрч хvч
41. especially /эспээшли/- ялангуяа, ерөнхийдөө
42. essential /эссээншл/ - салшгvй, чухал, vндсэн
43. everybody /эврибади/- бvгдээрээ, хvн бvр
44. everything /эвритинг/- юм бvр, бvх юм
45. excellent /ээксэлэнт/- онцгой сайн, гойд
46. expensive /экспэйнсив/ - vнэтэй
47. forget /фогэт/- мартах, умартах
48. fresh /фрэйш/- цэнгэг, цэвэр, шинэ, эрvvл
49. generous /жейнерос/- өглөгч, энгийн бус, өгөөмөр
50. guess /гээсс/ - таах, таамаглах, төсөөлөл
51. impress /импрэсс/- сэтгэл хөдлөх, сэтгэгдэл төрvvлэх
52. intelligent /интэлийжэнт/- ухаалаг, ухаантай
53. pleasure /плээжeй/- тааламж, хvсэл таалал
54. question /кvэйчэн/- асуух, асуулт, асуудал, эргэлзээ
55. remember /римэмбээ/- санах, мэдэх, дурсах
56. special /спэйшл/- онцгой, тусгай
57. suggest /сажэйст/- санал болгох, батлах
58. terrible /тэрибээл/- аймаар, зэвvvн, тааламжгvй
59. together /тюvгээдр/- хамт, цуг, цугларах
60. welcome /вээлком/- уулзах,мэндлэх, хvлээн авах
61. absolutely /абсолютли/- туйлын, vнэхээр, яг
62. action /айкшн/ -vйл ажиллагаа
63. challenge /чэйланж/- уриалах, хvч сорьсон зvйл
64. chance /чэйнс/- боломж, тохиолдол, эрсдэл
65. embarrass /эмбайрос/- сандрах, бажгадах
66. exactly /эгзайтли/- яг зөв, туйлын vнэхээр
67. exaggerate /эгзаграйэт/ - давслах, хэтрvvлэх
68. examination /эгзаминэйшн/- шалгалт, шvvлэг
69. fantastic /файнтастик/- хачин гайхамшигтай
70. graduate /грайдюvвэйт/- төгсөх
71. handle /хайндл/- учрыг нь олох, харьцах
72. happy /хайппи/- аз жаргалтай, таатай
73. laugh /лаф/- инээх, хөхрөх, шоолох
74. outstanding /аутстайндинг/- онц сайн, төлөвлөгдөөгvй
75. plan /плэйн/- төлөвлөгөө, төлөвлөх
76. practice /прайктис/-давтах, сургуулилах, дасгал
77. shallow /шайлevв/- гvехэн, намхан, хоосон толгойтой
78. understand /андирстэйнд/- ойлгох, мэдэх, таних
79. discover /дисковэр/ - нээх, илрvvлэх
80. enough / инааф/- хангалттай, хvрэлцээтэй
81. funny /фаанни/ - хөгжилтэй
82. hungry /хангри/ - өлсөх
83. just /жааст/ - яг, өчvvхэн
84. love /лаав/- хайр, хайрлах, дурлах, сонирхох
85. luck /лак/ - аз завшаан
86. money /мани/ - мөнгө
87. nothing /ноттин/- юу ч , аль ч, чухал биш
88. other /оодэр/ -бусад, өөр , хоёрдогч
89. somebody /сомбади/ - хэн нэгэн, vл таних нэгэн
90. something /сомтин/ - зарим нэг юм, …..шиг, юм
91. touch /таач/- хvрэх
92. trouble/трабл/- хvндрэл, эрсдэл, өвчин
93. trust /трааст/- итгэх, итгэл
94. wonderful /вондэрфvvл/- гайхамшигтай, шагшрам
95. young /яан/- залуу, хөгжингvй
96. deserve /дэзээрв/ - хэрэгтэй, ашигтай, байх, хvсэх
97. dirty /дeeрти/- бохир бvдvvлэг
98. encourage /инкevрж/- урамшуулах, дэмжих
99. learn /лeйрн/- судлах, суралцах, олж мэдэх
100. hurt /хeйрт/ - өвтгөх, гэмтээх, бэртээх
101. personal /перзнал/- хувийн , хувь хvний
102. work /вeeрк/-ажиллах, ажил мэргэжил
103. world /вeeрлд/- дэлхий, ертөнц, орчлон
104. worry /вори/ - санаа зовох, яршиг болох
105. worst /вeeрст/- хамгийн муу, бусдаас муу
106. argue /ааргюv/- маргах, vл зөвшөөрөх
107. hard /хаард/- хvнд, бэрх, хэцvv, шаргуу
108. heart /хаарт/- зvрх зориг
109. apologize /апаложчайяз/- уучлалт гуйх, хvлцэл өчих
110. bother /боодэр/- уурлуулах, саад болох
111. confident /коонфидэнт/- бvрэн итгэлтэй
112. impossible /импоосибл/- боломжгvй, бvтэшгvй
113. job /жоб/- ажил, мэргэжил
114. knowledge /ноулиж/- мэдлэг, туршлага
115. possible /поосибил/- боломжгvй, бvтэшгvй
116. problem /проблэм/- асуудал
117. promise /проомис/- амлах, амлалт
118. prosperous /проспийрёс/- хөгжин цэцэглэсэн, баян тансаг
119. responsible /рэспоонсибэл/- итгэлтэй, хариуцлагатай найдвартай
120. stop /стооп/- зогсох, сэргийлэх, зайлсхийх
121. tomorrow /томооров/-маргааш, ирээдvйд
122. want /воонт/- хvсэх, тэмvvлэх, эрж хайх
123. afford /аффорд/- боломж олгох, дийлэх, чадах
124. always /оолвэйз/- vргэлж, дандаа
125. boring /боорин/- уйтгартай, гунигтай, залхуутай
126. gorgeous /гооржис/- гайхамшигтай сайхан, агуу
127. important /импоортант/-чухал, vр дvнтэй, vнэ цэнэтэй
128. strong /строон/- хvч чадалтай, эрvvл чийрэг
129. beautiful /биюvтифvл/ - сайхан, гоё, хөөрхөн
130. choose /чvvз/- сонгох, шилэх
131. cool /кvvл/- сэрvvн, тайван, сайхан, гоё
132. enthusiasm /энтуизиазм/- сэтгэл хөдөлгөсөн, сонирхолтой
133. excuse /экскиюз/- уучлах, хvлцэх, өршөөх, шалтаг
134. fool /фvvл/- тэнэг, мэхлэх, хуурах
135. improve /импрvvв/- сайжруулах, дээшлvvлэх
136. opportunity /оппортюнити/- боломж, тохиолдол
137. soon /сvvн/- удахгvй, төдөлгvй, мөд
138. stupid /стюvпит/- тэнэг, мохоо, мулгуу
139. unusual /анюvжил/ - ер бусын , энгийн биш, ховор
140. look /лvvк/- харах,….шиг харагдах, харц, дvр төрх
141. afraid /эфрэйд/ - айх, эмээх, гэмших
142. amazing /амэйзн/ - гайхалтай, хачин, гайхамшигтай
143. ashamed /ашэймд/ - гэмшсэн, ичсэн, нvvр улайсан
144. change /чэйнж/ - өөрчлөх, солих,
145. cooperation /коопирэйшн/- хамтын ажиллагаа, хамтран ажиллах
146. dangerous /дэйнжирevс/ - аюултай, хортой
147. determination /дэтэрминэйшн/- тодорхой ирээдvйн зорилго
148. education /эдюvкэйшн/- боловсрол, мэдлэг
149. famous /файмevс/- алдартай, олны танил, нэртэй
150. great /грийт/- агуу, ер бусын сайхан
151. hate /хэйт/ - vзэн ядах, дургvй байх
152. lazy /лэйзи/- залхуу, залхуутай, назгай
153. mistake /мистэйк/- алдаа, эндvvрэл
154. pain /пэйн/- өвчин, эмгэг шарх
155. pay /пэй/ - төлөх, …….д анхаарал тавих
156. strange /стрэйнж/ - хачин сонин, гадны танихгvй
157. today /тvдэй/- өнөөдөр, өнөө vе
158. waste /вэйст/ - гарз, хохирол, дэмий өнгөрvvлэх
159. advice /эдвайс/- зөвлөгөө, зөвлөх
160. admire /эдмайэр/- гайхах, шагшрах
161. decide /дисаяд/- шийдэх, шvvх
162. desire /дизайёр/- тэмvvлэх, хvсэх, мөрөөдөл
163. environment /энвайяромэнт/- орчин
164. exciting /эксайтин/- сэтгэл хөдөлгөсөн, сэтгэлд нийцсэн
165. invite /инвайт/- урих, залах
166. lie/лаая/- хэвтэх, байх, худал ярих
167. life /лайяф/- амьдрал
168. mind /майянд/- санаа, ой ухаан,санаа тавих
169. surprising /сюрпрайзин/- гайхширмаар, санаанд оромгvй
170. time /тайм/- цаг хугацаа
171. tired /тайярд/- ядарсан, залхсан
172. try /трай/- оролдох, хичээх
173. annoying /энноэйн/- ядаргаатай, уур хvрмээр
174. appointment /эппойнтмэнт/- болзоо, тов
175. disappoint /дисаппойнт/ - урам хугалах, найдвар таслах
176. employ /эмплой/- ажил эрхлэх, ажил олгох
177. enjoy /энжой/- таалагдах, дуртай байх, таатай байх
178. join /жойн/- нэгдэх, хамтрах, элсэх
179. doubt /даапт/- эргэлзэх, эргэлзээ, тээнэгэлзэх
180. lousy /лайузи/-маш муу, балиар заваан
181. outgoing /аутгeийн/- нөхөрсөг, нийтэч
182. proud /прауд/- бардам, эхэмсэг, бахдам
183. thousand /таузэнд/-мянга
184. global /глevбэл/- глобаль, дэлхий, ертeнц
185. hope /хevп/- найдах, итгэх
186. nobody /нevбади/- хэн ч, хэн ч биш
187. only /оонли/- зөвхөн, дөнгөж, гэвч
188. suppose /сeуппevз/ - таамаглах, найдах, хvлээх,……..бол
189. experience /экспийрэнс/- дадлага, туршлага, адал явдал
190. fear /фиэр/- айдас, аймшиг, болгоомжлол, айх
191. mysterious /мийстэрс/- тайлагдашгvй, нууцлаг
192. serious /сэриёс/ - чухал, ноцтой
193. idea /айдиа/- санаа, vзэл бодол, илтгэл
194. realize /рийлайз/- ухаарах, биелvvлэх
195. weird /виэрд/- хачин, сонин, байж боломгvй
196. care /кэёр/- анхаарах, санаа тавих
197. prepare /припэёр/- бэлдэх, бэлэн болгох
198. share /шэйер/-хуваалцах, ядуу, ядмаг
199. poor /пөvр/-хөөрхий, ядуу ядмаг
200. sure /шюvр/- итгэлтэй, тодорхой, эргэлзээгvй

Wednesday, January 20, 2010

Үнэ цэнэтэй, шилдэг ажилтанаа яаж авч үлдэх вэ

Түлхүүр ажилтнуудыг удаан тогтвортой ажиллуулах гэдэг нь бизнесийн амжилт, тогтвортой ажиллагаанд маш чухал үзүүлэлт болдог. Менежерүүд сайн ажилтныг тогтвортой ажиллуулах нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүний борлуулалт, бусад ажилтнуудын сэтгэл ханамж, байгууллагын ажил төлөвлөлт зэрэгт маш сайн нөлөөтэй байдаг гэдэгтэй санал нийлдэг. Хэрэв менежерүүд эдгээр шалтгаануудыг сайн мэддэг юм бол яагаад шилдэг ажилтнууд ажлаасаа гарах нөхцөл байдал үүсдэг вэ?

Ажилтнууд ажлаас гарах нь мэдээж тохиолддог л зүйл. Гэхдээ байгууллагын хувьд шинэ ажилтныг хайх, сургах, дадлагажуулах гэх мэтчилэн зардалтай байдаг. Судалгаанаас үзэхэд дунд шатны менежер ажлаас гарахад байгууллагад түүний цалингийн 100%-тай тэнцэх хохирол гардаг. Удирдах албан тушаалтны хувьд түүнээс ч их. Жилийн цалингаас 2 дахин их хэмжээний алдагдал бий болгох чухал албан тушаалтнууд ч байдаг.

Хүний нөөцийн урсгал нь танай байгууллагын хүний нөөцийн бодлогын алдааг харуулж байдаг. Хэрэв та чухал түлхүүр ажилтнаа алдсан бол тэр салбарт ажиллаж байгаа бусад ажилтнууд ч бас тийм бодолтой байгаа гэдэгтэй мөрийцөхөд бэлэн байна. Ажлаас гарч байгаа хүнтэй уулзалт хийж судалгаа авах нь үлдэж байгаа ажилтнуудаа авч үлдэхэд маш чухал мэдээллийг танд өгнө. Та үүнээс илүү хэрэгтэй мэдээллийг олж чадахгүй.

Шилдэг ажилтнуудаа тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх хамгийн шилдэг 10 зөвлөгөөг бичлээ :

1. Зарим менежментийн онолчдын судласнаар сэтгэл ханамжтай ажилтан өдөр тутам юу хийх ёстойгоо сайн мэддэг. Харин энэ хүлээлтийг өөрчилснөөр тодорхойгүй байдлыг үүсгэж эндээс стресс бий болдог. Ингэснээр ажилтнуудын итгэлтэй байдлыг алдагдуулж, ажлын амжилтгүй мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ ажлыг өөрчилж болохгүй гэсэн үг биш л дээ, өөрчлөлтийг маш тодорхой зааварчилгаагаар хийх буюу тухайн ажилтан өөрөөс нь яг юу хүсч байгааг маш тодорхой ойлгож байх ёстой.

2. Удирдлагын арга барил нь сайн ажилтныг тогтвортой ажиллахад маш чухал. Хүмүүс удирдлагаасаа болж ажлаас гарах нь компани болон ажлын байрнаасаа болж гарахаасаа илүү байдаг. Удирдаж байгаа ажилтан зөвхөн сайн хүн байгаад зогсохгүй, ажилтнуудтайгаа ойр байж тэднээс юу хүсч байгаа тодорхой илэрхийлж ойлголцож байх нь чухал. Ажилтнуудад эвгүй сэтгэгдэл төрүүлэх удирдлах ажилтны үйлдэл бүр ажилтныг ажлаас гарах сэдлийг өгч байдаг. Хамгийн түгээмэл гардаг сэтгэл ханамжгүй байдлыг үүсгэгч шалтгаанууд :

- Хүлээлтийн тодорхой бус байдал
- Цалин урамшууллын тодорхойгүй байдал
- Ажлын гүйцэтгэлийн талаарх үнэлгээний тодорхойгүй байдал
- Товлосон уулзалт хэрэгжихгүй байх
- Ажилтны амжилт олж болох ажлын даалгаврын тодорхойгүй байдал

3. Ажилтны санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж нь ажилтныг тогтвортой ажиллах түлхүүр үзүүлэлт байдаг. Танай байгууллагад ажилтнууд тань санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, солилцож чаддаг уу? Тийм бол ажилтнууд шинэ санаануудыг төрүүлж, байнгын дэвшилт хөгжил рүү тэмүүлж байдаг. Харин үгүй бол тэд ажлаас гартлаа өөрийгөө асуудалд оруулахгүйн тулд дутагдлын хажуугаар дуугүй л өнгөрдөг гэсэн үг.

4. Идэвхитэй ажилтан өөрийн ажил үүргээс гадуур ажилд өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсдэг. Хэр олон ажилтан өөрийн ажил үүргээс гадуур ажил хийхэд бэлэн байдаг вэ? Та тэдний ур чадвар, туршлагыг судлаж үзээд хөнгөн ажлуудыг оноох хэрэгтэй. Жишээ нь нэгэн жижиг компанийн менежер компанийхаа маркетингийн төлөвлөгөө, лого хийх ажил дээр гадны мэргэжилтнүүдийг хөлслөн авчээ. Харин тус компанийн 7 жилийн туршлагатай борлуулалтын ажилтан энэ ажилд өөрийн хувь нэмрийг оруулахыг хүссэн боловч менежер түүнийг тоосонгүй. Харин үүний үр дүнд борлуулалтын ажилтан ажлаасаа гарсан байна. Тэр ажилтны мэдлэг ур чадвар, туршлагыг компани нь үнэлээгүйгээс тухайн ажилтан өөр ажил хайх шалтгаан болжээ.

5. Шударга үнэлгээ, тэгш байдал нь үнэ цэнэтэй ажилтанг авч үлдэхэд чухал үзүүлэлт болдог. Нэгэн компанид шинээр орсон борлуулалтын ажилтанд хамгийн амжилттайн явж байгаа бүтээгдэхүүнийг хариуцуулж өгчээ. Харин хуучин ажилтнууд нь үүнийг тэдний ширээн дээрээс хоолыг нь булааж авсантай адилаар хүлээн авсан байна. Мэдээж хуучин ажилтнууд өөрсдөдөө гарах дараагийн боломжийг хүлээж байсан нь тодорхой.
Өөр бас нэгэн жишээн дээр сургууль төгсөөд 1,2 жил болж байгаа залуу ажилтан 6 сарын дараа 20,000$-ийн нэмэлт урамшуулал авчээ. Мэдээж компани дотор нууц хадгалагдана гэж байхгүй, бусад ажилтнуудад энэ нь сөрөг сэдэлжүүлэлт болж байдаг байна. Жишээ нь таны ажилтнуудын дунд MBA зэрэгтэй, 10 жилийн туршлагатай, өөрийгөө компанидаа маш их хувь нэмэр оруулж байдаг гэж боддог ажилтан байг. Тэр хүн энэ залуу ажилтнаас бага цалин авч байгаагаа мэдэнгүүтээ шинэ ажил хайж эхлэнэ. Тэгдэггүй юм аа гэхэд л ажлын сэтгэл ханамж нилээн буурч, бүтээмжинд сөргөөр нөлөөлөх нь мэдээж.

6. Ажилтан ажил дээрээ алдаа гаргахад гол шалтгаан нь юу байдаг вэ? Ихэвчлэн хэрвээ ажилтан хийх ажлаа сайн мэддэг бол энэ асуултын хариу нь цаг хугацаа, хэрэгсэл, сургалт, ур чадвар. Ийм асуудлыг шийдвэрлэх хамгийн хялбар арга бол байгууллагаас ажил дээр алдаа гаргуулахгүйн тулд ажилтныг цаг хугацаа, хэрэгцээтэй хэрэгслүүд, сургалтаар байнга хангаж байх ёстой. Хэрэв тийм биш бол ажилтан тийм хангамжийг өгдөг газрыг л хайх болно.

7. Таны шилдэг ажилтнууд, таны цаашид тогтвортой ажиллуулахыг хүсч буй тэр ажилтнууд байнга шинэ боломжийг эрж хайж, өөрийгээ карьер, мэдлэг ур чадварын хувьд өсгөхийг тэмүүлж байдаг. Шинэ боломж нээгддэггүй, сургалт семинарт оролцох боломжгүй, шинэ юм сурах түүн дээрээ ярилцах боломж олддоггүй нөхцлийг тэд ялзарч байгаа үхээнц байдал мэтээр хүлээж авдаг. Карьерын өсөлтийн хэрэгцээ бүхий ажилтнууд танай байгууллагад байнга өсч дэвжих хэрэгцээгээ хангах боломжтой байх ёстой.

8. Ажлаас гарах ярилцлага дээр хамгийн түгээмэл гардаг гомдол бол тэдний удирдах албан тушаалтан тэдний байгаа гэдгийг огт мэддэггүй байсан гэх шалтгаан байдаг. Удирдах албан тушаалтан гэдэг нь жижиг компанийн хувьд Захирал, томоохон компаниудын хувьд салбарын дарга нарыг хэлж байгаа юм. Тусгайлан цаг гаргаж шинэ ажилтантай танилцаж, тэдний ур чадвар, хүсэл сонирхлыг судлаж мэдэж авах нь чухал. Ажилтнуудтайгаа тодорхой давтамжтай уулзаж бай. Танд илүү хэрэгтэй мэдээллүүд цуглаж та байгууллагынхаа судасны цохилтыг мэдрэх болно. Энэ нь ажилтнууддаа илүү үнэ цэнэтэй, тухтай мэдрэмж төрүүлэхэд туслах болно.

9. Нөхцөл байдал ямар ч байсан, ХЭЗЭЭ Ч, бүр ХЭЗЭЭ Ч битгий ажлаар нь эсвэл орлогоор нь сүрдүүл. Хэдийгээр төлөвлөсөн борлуулалтандаа хүрч чадахгүй бол салбар хаалгаа хаах ч байсан энэ урьдчилсан таамаглалаас шалтгаалан ажилтныг сүрдүүлэх нь буруу. Та тэр мэдээллийг яаж ч тайлбарласан, таны 100% зөв байсан ч ийм мэдээг сонссон таны хамгийн сайн ажилтан CV-ээ шинэчлэн бэлдэж эхлэх болно. Чухал мэдээллийг хүмүүсээс нуу гэж байгаа юм биш л дээ, гэхдээ хүмүүсийг тогтворгүй байдалд оруулах мэдээг хэлэхээсээ өмнө сайн бодох хэрэгтэй.

10. Таны ажилтан өөрийгөө удирдлагууддаа үнэлэгддэг, үнэ цэнэтэй гэдгээ байнга мэдэрч байх ёстой. Байнга баярлалаа гэж талархал илэрхийлэх хамгийн хялбар арга. Мөнгөн урамшуулал, бонус, бэлэг өгөх нь таны талархлыг улам хүндэтгэлтэйгээр харуулах болно. Ажлын гүйцэтгэлтэй холбоотой цалингийн нэмэгдэл, урамшууллын систем нь ажилтныг тогтвортой ажиллахад чухал нөлөөтэй. Албан тушаал томилолт, цалингийн нэмэгдэл, урамшууллын систем өдөр тутмын ажлын үнэлгээнээс хамаарч хэрхэн нэмэгдэж байгаа нь бүгдэд ойлгомжтой, шудрага үнэлгээтэй байх нь маш чухал. Ажил бол мөнгөтэй салшгүй холбоотой, ажилтан бүр орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг гэдэгтэй та санал нийлэх байх.

Та өөрийн байгууллагын орчноо дахин нэг хар даа, танай шилдэг авъяастнууд тогтвортой ажиллах орчин байна уу? Эдгээр 10 зөвлөмжийг байгууллага дээрээ хэрэгжүүлж таны хамгийн хайртай, авъяаслаг ажилтнуудтайгаа удаан хугацаагаар тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлээрэй.
Эх сурвалж: http://topica.miniih.com

Sunday, January 10, 2010

Хэдэн үг

Өөрийн алдаан дээр суралцдаг бол хүнийх дээр тушаал ахидаг.

А.Фюрстенберг

Албан тушаал сайхан ч хүйтэн шөнө хүнийг дудаацуулдаггүй.
М.Монро

Хүнийг шоглож болно. Гэхдээ нэрээр нь бүү оролд.
Марина Цветаева


Ялалтыг өмчлөх хүн олон байхад ялагдлын хариуцлагыг хүлээх хүн олддоггүй.

Дж.Кеннеди

Thursday, January 7, 2010

Зорилго тодорхойгүй газар матаас их

Тууштай бай
Хүн болгоны сонсохыг хүссэн зүйл ярьснаар хүмүүсийн итгэл хүндлэлийг олж чадах нь юу л бол. Илэн далангүй, тууштай байж, найз нөхдийн дунд маргаан үл ойлголцол гарсан нөхцөлд маргасан талуудыг илэн далангүй ярилцахыг санал болгох замаар зоригтой шийддэг байх хэрэгтэй.
Хүмүүсийн амжилтыг үнэлж бай

Амжилт ололтын араас явахдаа бусдын амжилтыг олж харан үнэлдэг байх хэрэгтэй. Чухал төслийг амжилттай шийдсэн, албан тушаал ахисан гээд ойр дотны хүмүүсийнхээ ололт амжилт бүрийг үнэлэн тэмдэглэх замаар цаад хүнээ хүндэтгэж, үнэлж явдгаа харуулах хэрэгтэй.
Байдлыг өөр өнцгөөс харж сур

Ямар ч хүнд ажлаас гадна ар гэр, хувийн сонирхол, бэрхшээл гээд олон зүйл байдаг гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй. Хэрэв ажилтнуудын тань өмнө хүндрэл бэрхшээл тулгарвал ойлгож, асуудлыг тэдний өнцгөөс харж, туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хичээх нь зүйтэй. Ажилтнууддаа хөрөнгө оруулалт хийх, боломжийн хирээр албан хаачиддаа зориулсан сургалт дамжаа зохион байгуулж байх хэрэгтэй. Мэргэжил дээшлүүлэх боломж олгосноор та хүнийг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн сацуу өөрт нь тийм боломж олгосон хүний хувьд хүндлэл, итгэл олж байгаа хэрэг юм.

Хаалт
Аль нэг компанид матаас газар авах нь компанийн дотоод уур амьсгал, зорилгоос бүрэн хамаарна. Албан хаагчид ээлж ээлжээр орж ирээд нэг нэгнээ газар доор ортол нь муулаад байгаа бол компанийн хэвтээ холбоосын систем ажиллахгүй байна гэсэн үг. Хэрэв компанийн дотоод уур амьсгал нааштай, өмнөө тавьсан зорилго нь тодорхой үр дүнд хүрэхийг илүүд үзэж байвал хүн дээшээ гүйж “алтан хошуу“ өргөхийн оронд шүүмжлэлээ нөгөө хүндээ шууд хэлж, цаад хүн нь ч гэсэн зохих ёсоор хүлээн авах байсан. Ажил хэрэгтэй холбоотой шүүмжлэл ямар ч ач холбогдолгүй болоод ирэхээр үнэн худал мэдэгдэхгүй зүйлээр матах нь хавьгүй хялбар болдог. Энэ нь удирдлагаас бүх зүйл хамаарна гэсэн үг.

Удирдлага таагүй мэдээ дуулгасан хүнд хамаг уураа гаргадагггүй байх ёстой. Маш олон тохиолдолд компанид тулгараад байгаа асуудлын талаар мэдээлсэн ажилтан хариуцлага алдсан хэмээн загнуулж гэмгүй байж хэлмэгддэг. Ингэж эртний хаад шиг таагүй мэдээ авчирсан элчийн толгойг цавчаад байвал тулгарсан асуудлын талаар илээр ярилцах хүн ховор болно. Улмаар ажлын талаар бодитой шүүмжлэл гарахгүй тос дотроосоо өтөх боломжийг бүрдүүлж өгнө.

Ажилтнууддаа хөрөнгө оруулалт хий
Ажлын газар, найз нөхдийн дунд хэрхэн бусдын хүндлэл хүлээж нэр төртэй явах талаар олон талын зөвлөгөө бий. Тэдгээрээс ямар ч нөхцөлд тохирох энгийн зөвлөгөөг танд санал болгож байна. Хүмүүс таныг хүндэлж үгийг тань анхааралтай сонсоосой гэж хүсэж байгаа бол бусдыг хүндлэж сурах хэрэгтэй. Хүн өдөр болгон ажиглаж мэдэрч байгаа зан авирыг өөрөө ч мэдэлгүй хуулбарлан хэрэглэсэн байх нь цөөнгүй. Тиймээс итгэлийг нь олох хүмүүсийнхээ үгийг анхааралтай сонсоход бэлэн байх хэрэгтэй. Тэдний санал бодол таны хувьд чухал гэдгийг мэдрүүл.

Лидерийн зан чанараа нуух хэрэггүй
Ямагт санаачлагатай, идэвхитэй байж ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах гэх мэтийн энгийн гэлтгүй зүйлийг бүрэн хариуцан хийж байх хэрэгтэй. Бүгдийг чимээгүй байхад ганцаараа санал гарган, эмээлгүй хэлж, туслалцаа санал болгож байх хэрэгтэй. Өөрийгөө олон талаар хөгжүүл. Байнга ном уншиж, дамжаа, курст суралц. Энэ зөвлөгөө тийм ч чухал биш санагдаж болох ч ямар ч асуулт тавьсан хариулт өгч чаддаг хүнийг л хүмүүс сонгон, онцгойлж хүндэтгэдэг гэдгийг санах хэрэгтэй.

Tuesday, January 5, 2010

Monday, January 4, 2010

Хязгаар

Лидер хүн юунд хязгаарлагдаад байгаагаа ухаарч ойлгодог ч чухамдаа түүндээ тэгтлээ хязгаарлагдан баригддаггүй. Тухайлбал тодорхой нэг ажлыг гүйцэтгэх ёстой ч мөнгө төгрөг хязгаартай зарах шаардлагатай бол тухайн нөхцөл боломжиндоо тулгуурлан чамгүй сайн гүйцэтгэж чаддаг байх жишээтэй.
Гурван хүний хийх ажлыг хоёр хүн яаж хичээгээд ч сайн хийж гүйцэтгэж чадахгүй нь үнэн боловч сайн лидер байхад хоёр хүнийхээ хүчийг зөв хуваарилсаныхаа ачаар гурван хүнээс дутахааргүй сайн гүйцэтгэх боломж бүрддэг.
Цаг гэдэг ямагт хязгаар болдог. Их хотыг ганц хоногийн дотор босгосон түүх хаа ч үгүй шүү дээ. Гэвч лидер хүн цагийг хамгийн үр дүнтэй ашиглах эрдэмд суралцсан байдаг. Золоор юунд ч хязгаарлагддаггүй зүйлс гэж бий:
Мөрөөдлийг юу ч хязгаарлан боож үл чадна.
Шинэ соргог санааг юу ч хязгаарлаж үл чадна.
Энэрэл хайрыг юу ч хязгаарлаж үл чадна.
Хэдийгээр та хамаг дэлхийг өөртөө дагуулж эс чадах боловч багахан хэсгийг нь бол зарим нэг хязгаараа гэтлэн гарсныхаа ачаар өөрийн мэдэлд оруулж болно шүү дээ.


Бэрхшээл гэдэг зөвхөн ажлын явцад гарч ирсэн боломж юм.
Хенри Ж.Кайсер

Tuesday, December 29, 2009

Бусдын бодлыг асуу

Лидер хүн хэзээд доод тушаалтнуудаасаа, нэг зиндааныхнаасаа, дээд тушаалтнуудаасаа бодол санааг нь асуухаа мартдаггүй. Жинхэнэ лидер хүний үзэл бодол нь хөнгөн хийсвэр биш боловч ганц хүн бүхнийг мэдэж бүхнийг зөвөөр бодож, төсөөлөх боломжгүйг ухаардаг. Тиймээс ч бусдын тус дэмийг хүртдэг юм.

Бүгдээрээ хэлэлцсэн хэрэг буруудана гэж үгүй. Ганцаараа бол зөвөөр хийж чадах хэдхэн зүйл бий.
Линдон Бэйнэс Жонсон

Monday, December 28, 2009

Сэтгэлийн хямралыг дийл

Ойр орчимд халуун болох тусам гарагмгай лидер улам жавхаалаг болдог. Сэтгэл санааны тогтворгүй байдал нь лидер хүний хянамгай няхуур чанарыг улам тодруулж, асуудлыг оновчтой шийдвэрлэх чадварыг нь нэмэгдүүлдэг. Чухамдаа хямралт байдал нь лидер хүний чадварыг шалгах жинхэнэ шалгуур байдаг юм.

Хүний жинхэнэ чанар нь тааламжтай, сайхан нөхцөл байдалд бус харин чадал сорьсон хүнд асуудалтай тулгарсан үед тодрон гардаг.

Мартин Лютер Кинг

Чизхолмын гуравдугаар хууль





Хэн нэгний оруулж ирсэн саналыг бусад нь буруугаар ойлгодог.

Friday, December 18, 2009

Ойлгож чадах

"Нохойн гөлөг зарж байна" гэсэн зарлалыг харсан жаал хүү дэлгүүрийн эзнээс асуулаа:
"Энэ гөлөгнүүдийг хэдээр зарж байгаа юм бэ? гэтэл дэлгүүрийн эзэн"
"30-50 долларын үнэтэй зарж байна" гэхэд хүү:
"Би гөлөгнүүдийг харж болох уу?" хэмээн асуулаа. Дэлгүүрийн эзэн инээмсэглэн шүгэлдтэл үүрнээс дөрөв таван гөлөг гарч ирлээ. Нэг гөлөг бусдаасаа хоцрон араас нь гарч ирэв. Жаалхүү сүүлдэж гарч ирсэн гөлөгийг заан худалдагчаас асуулаа:
"Энэ яасан юм бэ?" гэтэл дэлгүүрийн эзэн түүнийг түнхний мултралтай учраас ийм дорой байгаа юм гэж хэлжээ. Жаал хүү сандран:
"Би энэ гөлгийг авмаар байна" гэтэл дэлгүүрийн эзэн түүнд: "Үгүй дээ хүү минь, энэ гөлгийг авсаны хэрэггүй. Хэрэв чи үнэхээр авахыг хүсч байгаа бол би чамд үнэгүй өгье" гэтэл жаалхүү дургүйцсэн байдалтай түүнрүү харан:
"Би таниас энэ гөлгийг үнээр нь авья. Энэ ч бас бусад гөлөгнүүдийнхээ адил эрхэм шүү дээ. Би мөнгийг нь бүрэн төлнө өө. Гэхдээ би танд одоохондоо 2 доллар 30 цент өгье. Үлдсэнийг нь би танд сар бүр 30 цент өгч барагдуулна." гэжээ. Дэлгүүрийн эзэн жаалхүүд:
"Чи энэ гөлөгийг үнэхээр худалдан авахыг хүссэн гэж би бодохгүй байна. Энэ гөлөг бусдынхаа адил хэзээ ч гүйж харайж чамтай тоглож чадахгүй" гэхэд хүү хүрэмнийхээ хормойг дээш сөхөж хиймэл төмрөөр орлуулсан хөлөө үзүүлэн эелдэг хоолойгоор:
"Би ч гэсэн сайн гүйж харайж чаддаггүй юмаа. Тиймээс энэ гөлгөнд өөрийг нь сайн ойлгодог эзэн хэрэгтэй" гэлээ.

Thursday, December 17, 2009

Санаж яв

Хананд өлгөсөн дипломуудын аль нь ч хүнийг жинхэнэ хүн болгох зүйлс биш гэдгийг санаж яв.

Ярьж буй хүнээ эвгүй байдалд оруулахгүй байх болон өөрийн үзлээ хамгаалах хоёрын хоорондох торгон зурвасыг олох маш хэцүү гэдгийг санаж яв.

Туршлага нь хэдэн оймс элээсэнтэй чинь биш, амьдралдаа юу амссантай чинь холбоотой болохыг санаж яв.

Хоёр хүний маргалдах нь тэдний бие биендээ дургүй болохыг батлахгүй. Маргалдахгүй байх нь ч дуртай гэдгийг баталж чадахгүй болохыг санаж яв.

Бүхий л бэрхшээлүүд боломж агуулж байдаг бөгөөд уг бэрхшээл нь боломжийнхоо хажууд өчүүхэн зүйл болохыг санаж яв.

Хайр гэдэг үг хэр их хэрэглэгдэнэ утга агуулга нь төдий чинээ суларна гэдгийг санаж яв. Үйл хөдлөлөөрөө илэрхийл.

Уур ба шуналын гэм

Уур хилэнгийн шаналал нь зүрхэн дотор улалзах
галт нүүрс лугаа адил юм.


Шуналаа дагаваас хэзээ ч сэтгэл ханахгүй.
Шамдаж дахинтаа шуналаа дагаваас дахиад л ханахгүй.
Бас дахинтаа нэг дагаад ч ханахгүй.

Tuesday, December 15, 2009

Чизхолмын хоёрдугаар хууль




Хэрэв ажил үйлс амжилттай явж байвал /мэдрэгдвэл/ ойрын хугацаанд ямар нэгэн зүйл тохиолдоно.

Бүтээлч чанар

Лидерүүд аливаа асуудлыг бүтээлчээр, шинэлэг маягаар шийддэг.
Ямар ч бэрхшээл байсан түүний хувьд дааж давшгүй хэцүү бэрх зүйл байдаггүй.
Ямар ч шийдвэр түүний хувьд олдошгүй хэцүү зүйл байдаггүй.
Бүтээлч сэтгэлгээ гэдэг чухамдаа лидер хүний жинхэнэ хөрөнгө юм.
Бүтээлч сэтгэлгээний ертөнцөд жинхэнэ лидер хүн баатар мэт байхыг эрмэлздэг.



Хорвоо дэлхийн хамаг цэрэг армийг нийлүүлсэнээс ч хүчтэй нэгэн зүйл бий. Тэр ирэх цаг нь нэгэнт болсон шинэ санаа юм.

Виктор Хюго

Monday, December 14, 2009

Өөдрөг үзэл

Лидер хүний хувьд өдөр бүхэн хүч сорьсон учралаар дүүрэн байх агаад тэр бүхэн нь түүнд ялалтын сайхныг мэдрүүлж байдаг.

Тэрээр аливаа бүхнийг сөрөг талаас нь бус эерэг талаас нь харахыг хичээнэ.

Сайн ажилтануудтай, жинхэнэ лидертэй байгууллага амжилтын буухиаг хэзээд таслалгүй дэвжин дээшилдэг болохыг тэд мэддэг.

Лидерүүдийн хийж, хэлсэн бүхэн нь үнэн зөв байх тул өөдрөг үзэл аяндаа төрөн гардаг.


Лидер хүн гэдэг итгэл найдлагыг түгээгч юм.

Наполеон

Даруу чанар

Лидерүүд амжилтанд хүрэхийн төлөө байдаг ч, магтаал сайшаал шил шилээ даран урсан ирэхийн цагт даруу чанараа гаргавал зохино. Магтаал сайшаад сонсоод жинхэнэ лидер хүн, “Баярлалаа. Үнэндээ энэ бол тэдний хийсэн ажил” гэж ажилчид руугаа заадаг. Лидер хүнд ч бас аминч үзэл байх хэдий ч тэд түүнийг хатуу хяналтандаа байлгадаг.


Амьдралд минь энэ хорвоогийн элээж өнгөрөөсөн хийгээд энэ хорвоог элээж буй олон түмний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн хүчинд л урагшилж байдаг болохыг би өөртөө өдөр бүр зуунтаа сануулдаг. Тиймээс ч олон түмнээс урьд өмнө хүртсэн хийгээд эдүүгээ хүртэж байгаагийнхаа хирээр хамаг хүчээ дайчлан ажиллах ёстойгоо ухаардаг.

Альберт Эйнштейн

Monday, November 30, 2009

Хувиа бүү хичээ

Амжилтын үнэлгээг лидер хүн ямагт бусадтай хуваалцах буюу бусдад тэр чигээр нь өгдөг.
Өрөөл бусдын ажил хэрэг, амьдрал ахуй нь элдэв бэрхшээлгүй сайхан байг гэсэндээ хамаг цагаа бусдын төлөө зориулна.
Юм бүхнийг тэр бусадтай хуваалцах боловч буруу хэргийг хэнтэй ч үл хуваалцана.
Жинхэнэ лидер хүн буруу хэргийг өөртөө хүлээж, өөр хэн нэгэнтэй хариуцлагыг хувааж үүрэх талаар хэзээ ч боддоггүй.


Өрөөл бусдын сайн сайхныг бодож байгаа хүн өөрийнхөө сайн сайхан байдлыг нэгэнт олсон байдаг.


Күнз

Sunday, November 29, 2009

Уолтерийн хууль





Тамхи, түүдгийн утаа нүдэнд орох нь таны утаанд дасах чадвартай шууд хамааралтай байдаг.

Болгоомж

Лидерүүд ам нээхээсээ өмнө боддог. Болгоомж гэдэг бол доод тушаалтнууд, дарга нар, үйлчлүүлэгч, нийлүүлэгч гээд хэн бүхэнд хэрэгтэй зүйл.
Болгоомжтой байхад хохирол гэж үгүй. Харин ч өрөөл бусдын сайхан сэтгэлийг улам илчилж, өрөөл бусадтай гүн бат харилцаатай болохын үндсийг тавьдаг.


Болгоомж гэдэг өрөөл бусдыг, өөрсдийгөө юу гэж бодож байна, яг тэр байдлаар нь дүрслэх хэрэглүүр юм.

Авраам Линкольн