Friday, December 18, 2009

Ойлгож чадах

"Нохойн гөлөг зарж байна" гэсэн зарлалыг харсан жаал хүү дэлгүүрийн эзнээс асуулаа:
"Энэ гөлөгнүүдийг хэдээр зарж байгаа юм бэ? гэтэл дэлгүүрийн эзэн"
"30-50 долларын үнэтэй зарж байна" гэхэд хүү:
"Би гөлөгнүүдийг харж болох уу?" хэмээн асуулаа. Дэлгүүрийн эзэн инээмсэглэн шүгэлдтэл үүрнээс дөрөв таван гөлөг гарч ирлээ. Нэг гөлөг бусдаасаа хоцрон араас нь гарч ирэв. Жаалхүү сүүлдэж гарч ирсэн гөлөгийг заан худалдагчаас асуулаа:
"Энэ яасан юм бэ?" гэтэл дэлгүүрийн эзэн түүнийг түнхний мултралтай учраас ийм дорой байгаа юм гэж хэлжээ. Жаал хүү сандран:
"Би энэ гөлгийг авмаар байна" гэтэл дэлгүүрийн эзэн түүнд: "Үгүй дээ хүү минь, энэ гөлгийг авсаны хэрэггүй. Хэрэв чи үнэхээр авахыг хүсч байгаа бол би чамд үнэгүй өгье" гэтэл жаалхүү дургүйцсэн байдалтай түүнрүү харан:
"Би таниас энэ гөлгийг үнээр нь авья. Энэ ч бас бусад гөлөгнүүдийнхээ адил эрхэм шүү дээ. Би мөнгийг нь бүрэн төлнө өө. Гэхдээ би танд одоохондоо 2 доллар 30 цент өгье. Үлдсэнийг нь би танд сар бүр 30 цент өгч барагдуулна." гэжээ. Дэлгүүрийн эзэн жаалхүүд:
"Чи энэ гөлөгийг үнэхээр худалдан авахыг хүссэн гэж би бодохгүй байна. Энэ гөлөг бусдынхаа адил хэзээ ч гүйж харайж чамтай тоглож чадахгүй" гэхэд хүү хүрэмнийхээ хормойг дээш сөхөж хиймэл төмрөөр орлуулсан хөлөө үзүүлэн эелдэг хоолойгоор:
"Би ч гэсэн сайн гүйж харайж чаддаггүй юмаа. Тиймээс энэ гөлгөнд өөрийг нь сайн ойлгодог эзэн хэрэгтэй" гэлээ.

1 comment:

A.Амарсайхан said...

Өрөвдөлтэй юм аа