Thursday, December 17, 2009

Санаж яв

Хананд өлгөсөн дипломуудын аль нь ч хүнийг жинхэнэ хүн болгох зүйлс биш гэдгийг санаж яв.

Ярьж буй хүнээ эвгүй байдалд оруулахгүй байх болон өөрийн үзлээ хамгаалах хоёрын хоорондох торгон зурвасыг олох маш хэцүү гэдгийг санаж яв.

Туршлага нь хэдэн оймс элээсэнтэй чинь биш, амьдралдаа юу амссантай чинь холбоотой болохыг санаж яв.

Хоёр хүний маргалдах нь тэдний бие биендээ дургүй болохыг батлахгүй. Маргалдахгүй байх нь ч дуртай гэдгийг баталж чадахгүй болохыг санаж яв.

Бүхий л бэрхшээлүүд боломж агуулж байдаг бөгөөд уг бэрхшээл нь боломжийнхоо хажууд өчүүхэн зүйл болохыг санаж яв.

Хайр гэдэг үг хэр их хэрэглэгдэнэ утга агуулга нь төдий чинээ суларна гэдгийг санаж яв. Үйл хөдлөлөөрөө илэрхийл.

2 comments:

PUZL said...

За, санаж явъя аа. :)

Сайхан, үнэн үгнүүд байна. Ялангуяа тэр сүүлийнхийн хувьд бол хайр гэдэг бол айхтар үнэ цэнэтэй эд шиг, тэр утгаараа "хайр" гэдэг үгийг бутархай мөнгө шиг хаа сайгүй цацаад баймааргүй санагдаад байдышд. Миний л хувьд "хайртай нохой маань", "хамгийн хайртай гутал минь" гэх мэт үгнүүд инээд хүрмээр санагддаг. Нохой мууранд, тэр бүү хэл гутал, цүнхэнд хайр зарладаг тийм дорд улс байдаг юм уу, хаашаа юм.

A.Амарсайхан said...

Та та тунгаа уралдаанд ороод. Албан газраас зохион байгуулж байсан юм. Тэгтэл "Би чамд хайртай" гэдгийг яаж ч салбаганаж, далбаганаад, үйл хөдлөлөөр илэрхийлж ойлгуулдаггүй золиг байна лээ.
Тэгэхээр бичгээр илэрхийл гэсэн нь онох байх аа. Блог бичдэг бидэндээ бас ойр юм