Monday, October 5, 2009

Хожимдсон харамсал




Дээр үед нэг эмэгтэйг жирэмсэн байхад нь нөхөр нь өөд болжээ. Эмэгтэй нэг өдөр ууланд явж байгаад шархатсан суусар олжээ. Ганцаардаж зовсон эмэгтэй суусрыг арчилж тойлон эдгээгээд өөртөө хань болгохоор гэртээ тэжээжээ.
Суусар ч эмэгтэйд дасч үргэлж хажууд нь явдаг болов. Хэдийгээр гэрийн тэжээмэл амьтан биш ч гэсэн бүсгүйн амьдардаг орчинд нилээд дасчээ.
Хэдэн сарын дараа эмэгтэй амаржив. Ганцаараа нялх үрээ асарч, гэр орныхоо ажлыг хийх гэж нилээд зүдэрч байлаа. Нэг өдөр эмэгтэйд ажил гараад хүүхдээ хэдэн хором орхиод гарах хэрэгтэй болов.
Суусар ч гэртээ үлдэж гэнэ. Хэдэн хормын дараа эмэгтэй гэрийнхээ хаалган дээр иртэл суусарын ам нь нил цус болсон харагдав. Эмэгтэй галзуурсан мэт уурлан гасалж тэр дор нь суусрыг цохиж алж орхилоо. Гэтэл яг тэр үед гэрээс хүүхдийн уйлах дуу гарах нь тэр. Эх хүүхдийнхээ байгаа өрөөрүү ухасхийв.
Өрөөнд орород хүүхэд орон дээрээ хэвтэж бйасан бөгөөд харин орны хажууд хэдэн хэсэг тасарч үхсэн могой байжээ.

1 comment:

А said...

эвийдэээ... дотор сонин болчихлоо